Уламжлал ёсоор Ард түмний эв нэгдлийн өдөр болон орос хэлний багш нарын форумын өмнө болдог Оросын ертөнц 4-р их чуулган Москвад ажлаа өндөрлөлөө. Энэ их чуулган Оросын бүх ертөнцөд болдог маш чухал үйл явдлын нэг гэж зүй ёсоор тооцогддог юм. Энэ удаагийг үйл явдал нь “Оросын ертөнцийн багш-2010” гэсэн уриатай байлаа. Багш нарын форум болон 4-р их чуулганд дэлхийн 50 гаруй орны төлөөлөгчид оролцлоо. Эд бол орос хэлний төв болон дунд сургуулийн багш, захиралууд, орос хэл судлаач эрдэмтэд юм. Энэ удаагийн форумд Монгол улсын их сургуулийн Гадаад харилцааны дээд сургуулийн профессор, хэл шинжлэлийн ухааны доктор Саранцацралт, МУИС-ийн славян хэлний тэнхимийн эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор Туяа, “Галаксия” дунд сургуулийн захирал Даваахүү зэрэг монголын нэртэй орос хэл судлаач эрдэмтэд оролцлоо. Ломносовын нэрэмжит Москвагийн УИС, Россотрудничество, ОХУ-ын ГХЯ, “Оросын ертөнц” сан энэ удаагийн форумыг зохион байгууллаа.