Орос улс, ард түмний эв нэгдлийн өдрөө өнөөдөр тэмдэглэж байна. 1612 онд Москваг гадаадын булаан эзлэгчдээс чөлөөлсөн Кузьма Минин, Дмитрий Пожарский нарын удирдсан ардын эх оронч хөдөлгөөний байгуулсан гавьяанд энэ өдрийг зориулсан билээ. Энэ үйл явдал агуу их үймээн самууны үеийг эцэслэж, оросын төрт ёсыг сэргээн мандуулсан юм.Өнөөдөр баяр ёслолын ажиллагаа болон жагсаал цуглааныг Москва болон бусад хотуудад, улс төрийн бүх хүчин зохион байгуулж байна. 2004 онд энэ баярыг сэргээж, зохион байгуулсан, парламентийн олонхи болсон  “Нэгдсэн Орос улс” намынхан тус баярт онцгой ач холбогдол өгч байна. Парламентын томоохон сөрөг намын гишүүд, коммунистууд ард түмний эв нэгдлийн өдрийг үл тоомсорлож байна. Тэд урьдын адил октябрийн хувьсгалын ээлжит ойгоо 11-р сарын 7-д тэмдэглэх болно.