ОХУ-ын Төрийн Думын, Монгол улсын парламенттай холбоо барих депутатуудын бүлгийн удирдагч Валерий Малеев, хоёр орны парламентчдын хамтын ажиллагааг “амжилттай” гэж нэрэллээ. Саяхан түүний удирдсан энэ бүлгийнхэн Монгол улсад очоод ирлээ: Энэ айлчлал бол “Дружба” бүлгийн төлөвлөгөөт айлчлал байсан юм. Ноднин жил Эрхүү хотод гарын үсэг зурсан ОХУ, МУ-ын парламентын гишүүдийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд энэ айлчлал тусгагдсан байсан. Монголын парламентын гишүүдтэй бид жилд хоёр удаа Орос, Монгол улсуудад ээлжлэн уулзалддаг юм. Энд албан бус, ажлын уулзалтуудыг тооцохгүй байгаа. Тийм уулзалтууд бол зөндөө болдог юм гэлээ. Эрхүү хотод гарын үсэг зурсан баримт бичгүүдэд, хоёр орны хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр заасан юм. Тийм учраас Монголд зочилсон Төрийн Думын төлөөлөгчдийн дунд Эрхүү муж, Забайкалын хязгаар болон Зүүн Сибирийн бусад субьектүүдийн депутатууд байсан юм. Хоёр орны парламентын гишүүд, Орос улсын тус бүс нутагт шаардлагатай байгаа, тээвэр, дэд бүтэц, ураны хүдрийн олборлолт, махны экспорт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ: Бид парламент хоорондын харилцааны хөгжил , хамтын ажиллагааны төлвийг хэлэлцлээ. Энэ үйл ажиллагаа, манай бүлэг болон УИХ-ын “Монгол-Орос” бүлгийн хувьд тэргүүн зэргийн асуудал юм. Энэ бүлэг засгийн газар хоорондын бүлгүүдийн дотроос хамгийн томд ордог юм байна. Үүнээс хархад Монгол улсын ИХ-ын гишүүд ОХУ-тай харилцаанд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Энэ бүлэгт орсон депутатууд өөр өөр намынх ч гэсэн олон улсын асуудлын талаар бидний санал нийцэж байгаа юм. ОХУ-ын Төрийн Думын, Монгол улсын ИХ-тай харилцах депутатын бүлгийн тоог ч нэмэгдүүлж байна. Монголын депутатуудтай уулзах түрүүчийн бүлэг 18 хүнтэй байсан бол сая 25 хүнтэй байлаа гэж тэр ярилаа. Оросын парламентын гишүүдийн Монгол улсад хийсэн айлчлал, монгол, оросын найрамдлын сарын ажлын 50 жилийн ойтой давхацлаа. Тэд бэлэг дурсгалын хувьд “Анд нөхдийн уулзалт” нэртэй эрхүү, буриадын уран барималчдын үзэсгэлэнг Монгол улсад авч ирлээ. Парламентын гишүүд-анд нөхдийн уулзалт Монгол улсад амжилттай боллоо, дараагийн уулзалт Орос улсад болно.