АНУ, Ази, Европ, ТУХН-ийн улсууд дахь орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг хагас зуу гаруй радио станцууд “Орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцуудын олон улсын нэгдлийн” оролцогчид боллоо. Энэ бол орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцуудын олон улсын наадмын чухал үр дүн юм гэж энэ нэгдлийн ерөнхий захирал Олег Куприанов мэдэгдлээ. Оросын гадна амьдарч байгаа төлөөлөгчидэд хамтарсан төсөл байгуулах болон тив хоорондын солилцоо хийхэд нь энэ нэгдэл тус болно. Энэ процессийг яаж зөв зохион байгуулах талаар орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцуудын олон улсын наадмын оролцогчид санал солилцлоо. Форумыг “Оросын дуу хоолой ” радио станц, “Орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцуудын олон улсын нэгдэл” зохион байгуулж байгаа бөгөөд Москвад 2 дахь удаагаа явагдаж байна. Энд гучаад орны орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцуудын төлөөлөгчид цугларлаа. Нэгдсэн асуудлаа шийдэхийн тулд тэд өнөөдөр цугларсан байна. Тэдэнд www. Radiopartner.ru интернет-ресурс портал туслах болно. Энэ порталыг “Оросын дуу хоолой” радиогийн ивээл дор байгуулсан юм. Энд улс төр, түүх соёл болон бусад олон нэвтүүлгүүд байрласан байгаа. Тус нэгдэлд оролцогчид энэ сайт дээр өөрийн хөтөлбөрийг байрлууж бусад улс руу дамжуулах боломжтой гэж “Орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцуудын олон улсын нэгдлийн” ерөнхий захирал Олег Куприянов тайлбарлаад: Манай түншүүд хэрэглэж чадах тийм программыг бид санал болгож байгаа юм. Цаашид хийх юм асар их байна. Жишээ нь төгөлдөржсөн мэдээлэлийн пултэй болох хэрэгтэй байна. Ингэж чадвал төсөлд оролцогч бүхэн сурвалжлагын бүхэл бүтэн сүлжээтэй болно. Радио хөтөлбөрийн ийм сүлжээ байгаа гэхдээ арилжааны радио станцуудад ийм сүлжээ бий болгох нь хэцүү бөгөөд асар өндөр үнэтэй юм. Жишээ нь түүхийн, шинжлэх ухааны сэдэвтэй нэвтрүүлгүүд, радио жүжигүүд байна. Орос хэлний онцлогын талаарх хөтөлбөрүүдийг ихэд сонирхож байгаа нь бидний хувьд санамсаргүй зүйл боллоо гэж тэр ярилаа. Оросоос гадуур, бүх тивүүдэд 300 гаруй радио станцууд орос хэлээр нэвтрүүлэг явуулж байна. Орос хэлний медиа зохих хүндрэлтэй тулгарч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Ийм хүндрэлтэй асуудлуудын нэг нь маш сайн цэвэр орос хэл дээр сонирхолтой нэвтрүүлэг хөтлөж чадах мэргэжилтэй боловсон хүчин дутагдах явдал юм гэж “Радио Прага” станцийн ерөнхий редактор Либор Кукал ярьж байна: Манай ажилтнуудыг Москвад мэргэжил дээшлүүлэх асуудал бидэнд их сонирхолтой байна. Үүнээс гадна түүхийн сэдэвээр дугуй ширээний ярилцлага, өргөн шүүмжлэл явуулбал их сайн байна гэж тэр хэллээ. Нэг сонирхолтой баримт байна. Оросын нутгийн холбоо дэлхийд 2-рт хятадын нутгийн холбооны дараа орж байна. Хятадууд биднээс 10 дахин олуулаа шүү дээ.  Гадаадад амьдардаг оросуудыг юу холбож байна вэ? Хамгийн гол нь орос хэл, орос соёл, нийтлэг түүх, уламжлал тэднийг холбож байна. Хамгийн гол нь эх оронтойгоо холбоо тогтоох. Бидний хувьд нэгдүгээр зэргийн асуудал бол энэ юм гэж  Канадын “Наша волна” радиогийн продюсер Олег Черната ярьж байна: 1917 оны октябрийн хувьсгалын дараа Орос улсыг орхиж явсан цагааны талын цагаачдын үр удамтай би олонтаа таарч байсан юм. Тэдний хүүхдүүд оросоор муу ярьдаг, зарим нь бүр ярьж чадахгүй, гэхдээ тэд Орос орныг ихэд сонирходог юм. Хүмүүст төрлөх хэл нь хэрэгтэй байна, тэдэнд түүхэн эх орных нь тусламж хэрэгтэй байна. Орос оронд нь тэднийг мартаагүй гэдгийг тэд мэдрэхийг хүсэж байна. Харин түншлэл байгуулна гэдэг бол гайхамшигтай зүйл юм. Улсын албан ёсны хэл дээр нь нэвтрүүлэг явуулдаггүй радио станцуудад канадын засгийн газар хөрөнгө гаргаж өгдөггүй. Ийм учраас жинхэнэ чанартай хөтөлбөр, жишээ нь радио театр явуулна гэдэг санахын гарз гэж тэр хэллээ. Энэ асуудлуудыг Москвад өндөр түвшинд  сайн ойлгож байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Оросын ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Сергей Нарышкин “Орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцуудын олон улсын нэгдэлийн” форум дээр үг хэлэхдээ, Москва, орос хэл дээрх ОНХМХ-ийг нягтруулах чиглэлд хийж байгаа төслүүдийг дэмжих болно гэж мэдэгдсэн байна. “Оросын дуу хоолой” радиогийн санаачлагаар энэ жилийн хавар “Орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцуудын олон улсын нэгдэл” байгуулсан бөгөөд энэ эхлэлийн чанартай ажилд тус компанийн туршлага маш чухал юм. Бид цаашдаа, Европын нэвтрүүлгүүдийн холбоотой төсөөтэй мэдээлэлийн нэгдсэн пул байгуулахаар төлөвлөж байна гэж тус нэгдлийн ерөнхий захирал Олег Куприянов мэдэгдлээ.