Орос улсад 2011 оны 1-р сарын 1-нээс эхлэн гүн хөлдөөсөн шувууны махыг боловсруулах болон худалдахыг бүрмөсөн хориглоно. Энэ асуудал импортлогчид болон үндсний үйлдвэрлэгчидэд хамаатай гэж оросын эрүүл ахуйн ерөнхий эмч Геннадий Онищенко өнөөдөр мэдэгдлээ. Гүн хөлдөөлт хүнсний бүтээгдхүүний чанарт муугаар нөлөөлж байна гэж тэр хэллээ. Энэ оны эхээр хлороор боловсруулсан шувууны махны импортод хориг тавьсан бөгөөд үүнээс болж АНУ-ын шувуу үржүүлэгчид хэлмэгдсэн юм. Харин 8-р сард америкийн тал оросын бүх шаардлагыг биелүүлэхээр болсноо мэдэгдсэн билээ.