Орос улсын зорилго, нано технологийн салбарыг бий болгоход оршиж байгаа болохоос, хэдэн том компаниудыг дэмжихэд оршоогүй. Москвад болж байгаа “Руснанотех-2010” нано технологийн Олон улсын форум дээр Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев ингэж мэдэгдлээ. Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд үндэстэн дамнасан компаниуд хүртэл бизнесийн бүх чиглэл энд хамрагдах  ёстой гэж тэр тэмдэглэлээ. Орчин үеийн тоног төхөөрөмж боловсруулахаас аваад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хүртэл иж бүрэн асуудлыг шийдвэрлэж чадах үндэсний нано технологийн сүлжээг хөгжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна гэж хэллээ. “Дэлхийн нано технологийн нийгэмлэгт Орос улс нээлттэй гэж” Медведев тэмдэглэлээ. Оросын зарим нэг төслүүд гадаадад амжилттай хэрэгжиж байна.