Орос улсын засгийн газрын тэргүүн асан Виктор Черномырдин хүнд өвчний улмаас 73 насандаа таалал төгслөө. Улс төрчийн тойрон хүрээлэгчдийн эх сурвалжаас иш татан РИА Новости агентлаг энэ тухай уламжиллаа. Виктор Черномырдин нь 1992 оны 12-р сараас, 1998 оны 3-р сар хүртэл Орос улсын засгийн газрыг тэргүүлж, 2001-2009 оныг дуустал Орос улсаас Украин улсад суусан элчин сайдаар ажиллаж байсан юм. Сүүлийн үед Черномырдин, ТУХН-ийн орнуудтай эдийн засгийн талаар хамтран  ажиллах асуудал эрхэлсэн ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчөөр ажиллаж байсан билээ.