Мансууруулах болон ухаан санаа самууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг шийтгэх хуулийн төслийг Төрийн Дум анхны уншилтаар баталлаа. Энэ хуулийн төслийн дагуу олон нийтийн газар эмчийн зөвшөөрөлгүйгээр мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг одоогийнх шиг торгох биш 15 хоног баривчлахаар заажээ. Торгууль, шийтгэлийн нэг дүйцүүлэх хэлбэрийн хувьд үлдсэн байна гэж РБК мэдээллээ. Гэмт хэрэг үйлдэхдээ мансууруулах бодис хэрэглэсэн байвал хүндрүүлэх шалтгаан гэж үзнэ. Зохих өөрчлөлтийг Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хууль, засаг захиргааны хуулинд оруулах болно.