“Оросын ертөнц” 4-р чуулганд дэлхийн 70 орноос ирсэн оросын болон гадаадын эрдэмтэд, соёл урлагын зүтгэлтнүүд, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид 1000 гаруй хүн оролцоно. Орос хэлийг хэрэглэхэд тулгарч байгаа цаг үеийн асуудалд зориулсан уулзалт өнөөдөр Москвад нээгдэж байна. Энэ чуулганыг “Оросын ертөнц” сан зохион байгуулжээ. “Орос хэлээр хэвлэгдэн гардаг ОНХМХ-ийн хөгжил болон нутгийн зөвлөлийн асуудал, орос хэл соёлийг түгээн дэлгэрүүлэх, “орос ертөнцийн” гүн ухаан, түүх” зэрэг асуудлыг чуулганы явцад хэлэлцэх болно гэж тус сангийн удирдагч Вячеслав Никонов мэдэгдлээ. Форумд оролцуулахаар, Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов, засгийн газрын 1-р орлогч дарга Александр Жуков, ГХЯ-ны сайд Сергей Лавров болон төрийн болон улс төрийн олон зүтгэлтнүүдийг урьсан байна. Чуулганд Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл оролцоно гэж төлөвлөж байна.