Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев, өнөөдөр Москвад НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссентэй уулзана. Европын ПДХ системийн төсөл болон түүнд Орос улсын оролцох боломж, Лиссабонд болох Орос-НАТО-гийн зөвлөлийн дээд хэмжээний уулзалтанд бэлтгэх асуудал болон Афганистаны байдлыг хоёр тал авч хэлэлцэнэ. НАТО-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтын өмнө эвсэлтэй холбоотой цаг үеийн асуудлууд болон Орос-НАТО-гийн зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад Орос улсын ерөнхийлөгч оролцох тухай хэлэлцээрийн гол сэдэв байх болно. Медведев, Фог Расмуссен нар уулзалтынхаа явцад европын аюулгүй байдлын гэрээ байгуулах талаарх оросын саналыг тооцсон евро-атлантын аюулгүй байдлын асуудлуудын талаар санал солилцоно гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлснийг РИА Новости агентлаг уламжиллаа. Расмуссен 9-р сард, америкийн ПДХ системийг НАТО-гийн мөн адил систем болон үндэсний системүүдтэй холбож, Орос улсыг оролцуулахыг санал болгосон билээ. “Евро-ПДХ” системийг НАТО-гийн тогтоон барих хүчний үзэл баримтлалд нэмэлт маягаар байлгах талаар л бодож болох юм гэж тэр нэмж хэллээ. 11-р сарын 19-20-нд Лиссабонд болох  Орос улсын төрийн тэргүүн оролцох дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг авч хэлэлцэх болно.