Дэлхийн 31 орны  100 гаруй радио станцийн төлөөлөгчид оросын нийслэлд цугларав.  Орос хэлээр сонсогчидтойгоо харилцаж байгаа явдал тэднийг нэгтгэж байна.  Сербийн төлөөлөгч Игорь Гойкович  өгүүлэхдээ сүүлийн жилүүдэд Балканы хойгт орос хэл маш их сонирхох болсон. Эдийн засгийн харилцаа төлөвшин хөгжиж байна. Орос улсаас «Өмнөд урсгал» хий хоолой барих төслийг хэрэгжүүлж эхлэсэн тул оросын бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд Сербид их ирж байна. Одоо англи хэлний орчноор хүрээлэгдэж  буй  сербийн  залуучууд    орос хэл сурахыг улам сонирхож байна. Жишээ нь орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцууд  Сербид бий болсон учир орос хэлээр сайн ярьдаг сэтгүүлчид дутагдалтай байна  гэж Игорь Гойкович тэмдэглэн хэлээд: «Сербийн тухайд гэвэл  орос хэлний нэвтрүүлэгчид хотмөчдийн болон чанар сайтай хөтөлбөрүүд дутагдаж байна. Нэвтрүүлэг солилцох замаар асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж байна. Манай орны хууль тогтоомжийн дагуу  сербийн орон нутгийн радио станцууд  нэвтрүүлгийнхээ цагийн 30 хувийг гадаад хэлээр явуулах нэвтрүүлэгт олгох төлөвтэй байна гэв».   Хилийн чанадад Орос орны тухай мэдээлэл бага байгаа нь Онтарио муж улсруу нэвтрүүлэг явуулдаг  канадын «Радио Плюс» радио станцын хувьд гол тулгамдсан асуудал болсон гэж  канадын төлөөлөгч Кирилл Широков хэлээд: «Оросоос шуурхай мэдээлэл, мэдээ авахыг сонирхож байна. Урьдчилан бэлтгэсэн нэвтрүүлэг биш  чухам өдөр дутмын үйл явдлыг тэр даруй тайлбарлахыг  сонирхож байна. Оросын тухай цөөнхөн мэдээ манайд ирдэг. Москва утаанд нэрвэгдсэн, Лужков огцорсон гэх мэт том явдлыг л мэдээлж байна. Соёл, урлаг, нийгмийн амьдралын мэдээг хангалттай мэдээлэхгүй байна гэв. Зөвлөлтээс хойшхи орчинд оршин суугаа  сонсогчид орос хэлээр явуулдаг нэвтрүүлгийг бараг хүлээн авч сонсохгүй байна. Хууль тогтоомжийн дагуу украины радио станцууд  нэвтрүүлгийн цагийнхаа 25 хувийг гадаад хэлээр явуулдаг  нэвтрүүлэгт олгохыг Украины Херсон хотын  «София» радиогийн төлөөлөгч Александр Мироненко тэмдэглэв. Харамсалтай нь орос хэл мөн ийм хувь хэмжээнд багтсан  гэж Александр Мироненко хэлээд: «Херсон хотод оросын соёл их ур нөлөөтэй байна. Потёмкин ван хотыг хаант Орос улсын  өмнөд нийслэлийн хувьд үндэслэн байгуулсан билээ. Гэвч сүүлийн үед  Украинд  болсон үйл явц  Оросын тухай ямар нэг шинэ зүйл мэдэхэд саад болсон. Манай орны  радио станцууд  орос хэлтэй ээр нэвтрүүлэг явуулагчдын хамтын нийгэмлэгт нэгдсэн явдал оросын ертөнцийн амьдралыг сонирхон мэдэх ба орос хэл, түүний  дуудлага, үсгийн дүрмийг мартахгүй байхад нөлөөлж байна» гэв. Радио сонсогчид маань орос хэлээр явуулдаг нэвтрүүлгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна гэж Молдовын бүрэлдэхүүнд ордог  Гагаузи автономит бүгд найрамдах  улсын  олон нийтийн радиогийн төлөөлөгч Мария Парфёнова тэмдэглээд : «Манай улс орос, гагауз, молдав зэрэг  төрийн гурван хэлтэй. Хууль ёсоор бид эдгээр гурван хэлээр нэвтрүүлэг явуулах ёстой. Бүх нэвтрүүлгийн цагийн дөнгөж 30 хувийг орос хэлээр явуулдаг нэвтрүүлэгт олгосон. Гэвч хүн амын үлэмж хэсэг нь орос хэлээр ярьдаг. Хүмүүс  орос хэлээр явуулдаг нэвтрүүлгийг өргөжүүлэхийг илүү сонирхож байна. Манай радиогийн орос хэлээр явуулдаг нэвтрүүлгийг олшруулж, чанары нь сайжруулах зорилгоор энэ удаагийн чуулга уулзалтад оролцож байна. Орос улсын тэргүүлэгч радио  «ОДХ» радио тийм боломж олгож байна» гэв. Орос хэлээр  явуулдаг нэвтрүүлгийн хүрээнд түшлэлийг хөгжүүлэх нь зайлшгүй чухал хэмээн орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцуудын олон улсын 2 дахь наадамд оролцогчид санал нэгтэй үзэж байна. «Оросын дуу хоолой» радиогийн байгуулсан  www. radiopartner. ru   шинэ интернет-портал  үүнд туслана. Орос улс болон наадамд оролцогч бусад  орнуудын  улс төр, нийгэм, соёлын амьдралын тухай хөтөлбөрийн архивыг хүртээмжтэй болгов. Эдүүгээ орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг арилжааны ба олон нийтийн 300 орчим радио станц Оросын хилийн чанадад ажиллаж байгааг дурдая.