АНД орнуудад зориулсан нүүрс ачсан эхний галт тэрэг Монгол улсын нийслэлээс Алс Дорнодод хүрэлцэн ирлээ. Находкины хотын бүсэд оршдог гүний усны Восточный боомтод 30 вагонтой цувааг байрлуулаж ачааг буулгахад бэлэн болоод байна. Энэ нүүрсийг Таван толгойн орд газраас ачсан байна. Монгол улсаас төмөр замын цуваа оросын Номхон далайн эрэгт анх удаа ирсэн байна. Үүнээс өмнө монголын ачаа оросоор дамжиж Барууны орнууд руу гол төлөв явдаг байсан. Шинэ маршрутаар Монгол улсын орд газрын нүүрсийг оросын Алс Дорнодын боомтуудаар дамжуулан Япон, Өмнөд Солонгос улсуудад тээвэрлэнэ. Ирээдүйд БНАСАУ-ын хөгжиж байгаа Раджин боомтоор дамжуулж тээвэрлэх болно. Ингэснээр Монгол улсын ачааг далайд гаргах боломжоор хангаж байна. 6000 тонн ачаа чирч чадах Монгол улсын цаг уурын нөхцөлд тохируулж бүтээсэн “2ТЭ-116УМ” зүтгүүр цувааг энд авчирсан байна.