ОУСС-ын Анхны баг одоогоос яг 10 жилийн өмнө 2000 оны 11-р сарын 2-нд станцид ирсэн билээ. Тэр үеэс хойш 190 гаруй хүн ОУСС-д ирээд байна. Жолоодлогот сансар судлалын хүрээнд хамгийн томд орох  төсөл дэлхийн 16 орны судлаачдыг нэг баг болгон нэгтгэв.  ОУСС-ыг дэлхийгээс дуран авайгаар харж болно. Лабораторийн том цогцолбор хэмжээгээрээ хөл бөмбөгийн тайлбайтай  дүйцдэг байна. Эдүүгээ америкийн 6 оросын 5 модуль  түүнчлэн европын «Колумбус», японы «Кибо» лабораторийн модулиуд ОУСС-ын бүрэлдэхүүнд байгаа. Энэ сард  станц бас нэг «тасалгаатай» болно. Олон удаа ашигладаг «Дискавери» сансрын хөлөг ачаа тээврийн «Леонардо» модулийг дэлхий орчмын тойрог замд гарган, ОУСС-д залгана. Түүнчлэн оросын олон зорилтот лабораторийн модулийг 2012 онд дэлхий орчмын тойрог зам руу явуулна.  Москва орчмын Королёв хот дахь оросын, мөн америкийн Техас муж улсын Хьюстон дахь   зэрэг хоёр төвөөс  ОУСС-ын нислэгийг удирдаж байна. Бусад улсын мэргэжилтнүүд төв бүрт байдаг.  Энэ онд Орос улсаас дэлхий орчмын тойрог замаас гадуур нислэг хийх аппаратыг, ОУСС-ын сууринд  байгуулахыг сансрын уудмыг  судлаач түншүүддээ санал болгов. Токиод болсон сансрын агентлагуудын тэргүүн нарын зөвлөлгөөнөөр, энэ сонирхолтой саналыг хэлэлцсэн гэж Оросын сансрын агентлагийн жолоодлогот хөтөлберийн газрын дарга Алексей Краснов энгэж хэллээ: «Сансрын шинэ багаж угсрах талбарын хувьд, ОУСС-ыг ашиглах санал бүгдэд сонирхолтой байна. Шинэ багаж дэлхий орчмын доод тойрог замаас цаана нислэг хийж, тодорхой үүрэг биелүүлж, дэлхийд буюу станцид буцаж мэднэ. Бид тийм  төслийг хэрэгжүүлэх замд дөнгөж гарсан боловч,  энэ нь ирээдүйтэй хэмээн манай  инженерүүд үзэж байна. НАСА болон Европын сансрын агентлагийн мэргэжилтнүүд чбас сонирхож болох юм. Ингээд ОУСС хэдэн жилийн дараа сансрын аппарат угсрах тасаг, өөрөөр хэлбэл нэг ёсны сансрын төв боомт болно. Энэ удаагийн 25 дахь баг 10 жилийн өмнөхтэй нэгэн адил оросын «Союз» сансрын хөлгөөр станцид ирлээ. Харин шинэ үеийн жолоодлогын тоон системээр хөлгийг тоноглосон байна. Ирэх жилд америкийн олон удаа ашигладаг хөлгийн нислэгийг зогсоосны дараа  дан оросын «Союз» сансрын хөлгөөр  багийн гишүүдийг станцид хүргэх юм. Өнөөдөр  оросын сансрын нисэгч Александр Калери, Олег Скрипочка,  НАСА агентлагийн сансрын нисэгч Скотт Келли нар оросын модульд баярын ширээ засах юм.  Цай, кофе, тахианы мах, ногоотой шанз,  үхрийн мах зэрэг  хоолны цэст  багтсан байна. Одоогоос 10 жилийн тэртээ ОУСС-ыг эзэмшиж эхлэсэн анхны багийн дарга Сергей Крикалёвын мэндчилгээ. станцад ирээд байгаа баярын  олон мэндчилгээний дотор онцгой байр эзлэж байна. ОУСС шинэ дээд амжилт тогтоов. Энд хүүмүүс ОУСС-ын өмнөх нь болох оросын «Мир» тойрог замын цоцолборыг бодоход,  байнга долоо хоног илүү  ажиллаж байна. ОУСС-ын ажлын хугацааг  2020 он хүртэл сунгахад саад болох зүйл алга гэж Орос, Канад, Европ, Япон, АНУ-ын сансрын агентлагийн удирдагчид дүгнэв. Иймээс ОУСС наанадаж  дахин  арван жил ажиллах болно.