Япон улсын элчин сайд Орос улсаас Токио руу түр буцаж байгаад Москва асуудал үүснэ гэж үзэхгүй байна. Японы ГХЯ-ны мэдээлэлийг оросын гадаад бодлогын байгууллага ийнхүү тайлбарлалаа. Японы ГХЯ-ны тэргүүн Сэйдзи Маэхара, элчин сайдаа зөвлөлдөөн хийхээр дуудах шийдвэр засгийн газар гаргалаа гэж мэдээлсэн билээ. Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев Өмнөд Курилд айлчилсан явдал үүний шалтаг болсон гэж Токиод мэдэгдсэн байна. Даваа гаригт Орос улсын төрийн тэргүүн Курилийн арлуудын хамгийн өмнөд Кунашир аралд богино хугацааны ажлын айлчлал хийсэн юм. Япон улс энэ арлуудыг өөрийн хойд нутаг гэж үздэг юм. Дэлхийн 2-р дайны дүнгээр Өмнөд Курилийн арлууд ЗХУ-ын мэдэлд шилжсэн юм. Энэ арлууд нь Орос улсын нутаг дэвсгэр бөгөөд олон улсын хууль эрхийн актуудаар баталгаажуулагдсан билээ.