Орос улсын боксчин Артур Бетербиев, Алма-Атад болж байгаа Олон улсын сонирхогчдын боксын холбооны Их хурлын гол баатруудын нэг боллоо. Оны шилдэг боксчны шагнал авахын тулд тэрээр казахын энэ хотод иржээ. 81 килограммын жинд тоглодог энэ залуу тамирчны хувьд энэ шагнал анхных нь биш юм. Энэ жилийн 7-р сард оросын нийслэлд болсон Европын аврага шалгаруулах тэмцээнээс тэр алтан медаль хүртсэн юм. Үүнээс нэг жилийн өмнө дэлхийн аврага болсон билээ. Дагестаны Хасавюрт хотын залуу тамирчин эхлээд боксын тухай боддог ч үгүй байлаа. Хамаг учир түүний төрсөн ахд байлаа. Ирээдүйн аваргад тэр боксын бээлий бэлэглэж, түүнийг секцэнд оруулж дараа нь дасгалжуулагч нь болсон байна. Ах дүү хоёрын аав эхлээд хоёр хүүгийнхээ сонирхолыг нэг их ойшоож үзсэнгүй. Харин бага Бетербиев, Европ-2001 тэмцээнээс медаль аваад ирэхэд аав нь өөрийн бодлоо өөрчилсөн байна. Харамсалтай нь 4 өдрийн дараа аав нь автомашины осолд орж амиа алджээ. Тэгэхэд боксоо хаяхаар шийдэж байсан гэж Артур яриад, аав минь намайг дэмжиж байсан юм чинь намайг ринг дээр байлгахыг хүссэн байлгүйдээ гэж дараа нь бодсон гэж тэр хэллээ. Артур 19 настайдаа оросын шигшээд орж хоёр жилийн дараа Европын аврага болж, дараа нь дэлхийн аврагын мөнгөн медаль хүртжээ. Өнөөдөр Артур дэлхийн болон европын аврага, 2010 оны шилдэг боксчин гэсэн гурван дээд шагналыг хүртээд байна. “Артурт сул тал гэж бараг байхгүй дээ” гэж түүний ах, дасгалжуулагч Абакар Бетербиев итгэлтэй хэлээд, харин нэг асуудал байна тэр нь юу гэхээр “өрсөлдөгчдөө их элэгсэг ханддаг” гэж хэлээд: Энэ миний төрсөн дүү юм. Тэрээр маш шийдэмгий, ахмад хүмүүст хүндэтгэлтэй, ахуйд чамламтгай биш ханддаг хүн гэж бүрэн дүүрэн хэлж чадна. Хэрвээ тэр өмнөө зорилт тавьсан бол түүнийгээ биелүүлэхийг зорьдог, түүнийг дэмжиж, итгэж байгаа хүмүүсийн итглийг алдахгүйн төлөө тэмцэж чаддаг юм гэж тэр ярилаа. Артур Бетербиев одоо дөнгөж 25 настай, түүнийг шинэ шинэ тоглолт, ялалт хүлээж байна. Тэрээр дахиад олон олон дээд шагнал хүртэнэ гэдэгт түүний ах- дасгалжуулагч болон хөгжөөн дэмжигчид нь итгэлтэй байна. Алма-Атад болж байгаа Олон улсын сонирхогчдын боксын холбооны Их хурал дээр зөвхөн Артур Бетербиевыг өргөмжлөөд зогсонгүй ээ. Олимпын аврагын 60 килограммын жинд дэлхийн аврагын цолоо хамгаалж чадсан ирландын эмэгтэй тамирчин Кэти Тэйлорыг 2010 оны шилдэг эмэгтэй боксчноор шалгарууллаа. 2010 оны залуучуудын дэлхийн аврагын 51 килограммын жинд түрүүлсэн азербайджаны Шабан Шахпаланговыг оны шилдэг залуу тамирчнаар өргөмжиллөө.