Өнөөдөр  Москвад нээгдэж байгаа Олон улсын боловсролын их хуралд 50 орны орос хэлний төв, дунд сургуулийн орос хэл судлаач захирал, багш нар оролцож байна. Дугуй ширээний ярилцлага, олон улсын зохиогчдын бүтээсэн орос хэлний сурах бичгийн танилцуулах ажиллагаа, оросын хэвлэх үйлдвэрүүдийн хэвлэсэн номын үзэсгэлэн худалдаа Их хурлын хөтөлбөрт багтсан байна. Зохион байгуулагчдын дунд “Оросын ертөнц” сан байна. Орос хэлийг түгээн  дэлгэрүүлэхийн тулд 2007 онд энэ санг байгуулсан юм. Энэ сан өнөөдөр янз бүрийн үндэстэн ястны 288 сая хүний төрлөх сан нь болоод байна. Орос хэл судлаач багш, оюутнуудад зориулсан олон тооны хөтөлбөрүүдийг энэ сан амьдралд хэрэгжүүлж байна.