АНДЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Япон улсын ерөнхий сайд Наото Кан, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй хоёр талын уулзалт хийнэ гэдэгт  Японы засгийн газар найдаж байна. Өнөөдөр энэ тухай сайд нарийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Ёсито Сэнгоку Токиод хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Тэрээр нэг сэтгүүлчийн асуултанд хариулахдаа”ийм уулзалт болно гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна. АНДЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалт 11-р сарын 13-14-нд боомт хот Иокогамад болно. АНДЭЗХАБ-ийн бүсэд багтдаг 21 улсын төрийн тэргүүнүүд оролцох юм.