“Орос-Хятад” нефтийн хоолой сорилтын горимоор ажиллаж эхэллээ. 11-р сард энэ хоолойгоор 250 мянган тонн технологийн нефть дамжуулах бөгөөд 12-р сард 300 мянгыг тээвэрлэнэ. Жилд 15 сая тонныг дамжуулах арилжааны нийлүүлэлт ирэх оны 1-р сарын 1-нээс эхлэнэ. Зүүн сибирь-Номхон далай нефтийн хоолойгоос Хятад руу салбарласан хоолойг нефтийн хүрээн дэх засгийн газар хоорондын хэлэлцээрийн нөхцөлөөр барьсан билээ. 20 жил баталгаатай нефть нийлүүлэх амлалт авсны хариуд “Роснефть”, “Транснефть” компаниуд хятадаас 10 сая, 15 сая доллар тус тус зээлсэн байна. “Орос-Хятад” нефтийн хоолойг барьж дууссан ёслолын ажиллагаа 9-р сард Бээжингийн төвд байдаг Ардын хурлын танхимд болсон билээ. Энэ ёслолын ажиллагаанд Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар оролцсон юм.