Гадаадын орнуудтай шинжлэх ухаан-техник, худалдаа-эдийн засгийн салбарт хамтран ажиллах засгийн газар хоорондын комиссийн ажилд зориулсан зөвлөлгөөнийг Орос улсын ерөнхий сайд В.Путин өнөөдөр хийлгэнэ. Өнөөдрийн байдлаар засгийн газар хоорондын 86 комисс ажиллаж байна. Үүнээс гадна өндөр түвшингийн 6 комисс ажиллаж байгаа бөгөөд түүний хүрээнд янз бүрийн салбарын хамтын ажиллагааны 270 ажлын бүлэг ажиллаж байна.