Ерөнхийлөгч Д. Медведев Өмнөд Курилээс Москвад эргэж ирснийхээ дараа даваа гаригт Twitterтээ  Кунашир арлаас авчирсан зургаа тавьсан байна. “Орос улсын бүх бүс нутаг тэр дундаа алслагдсан нутгаа хянах нь ерөнхийлөгч хүний үүрэг” гэж төрийн тэргүүн бичжээ. Энэ аралд байнга өнгөлзөж байдаг Япон улс түүний энэ айлчлалд дургүйцлээ илэрхийлсэн юм. Орос улсын ерөнхийлөгч, өөр улсын биш өөрийн нутагтаа очсон учир энэ бол хүлээж авахын аргагүй эсэргүүцэл юм гэж Москвад мэдэгдлээ. Дэлхийн 2-р дайны дүнгээр Өмнөд Курилийн арлууд ЗХУ-ын бүрэлдхүүнд орсон бөгөөд тус улсын хууль ёсны залгамжлагч нь Орос улс болсон билээ. Энэ арлууд Орос улсын нутаг дэвсгэр гэдэг нь олон улсын хууль эрхийн актуудаар баталгаажуулагдсан тул ямарч маргаан байхгүй. Д. Медведев Курилийн арлуудад ажлын айлчлал хийсэн явдалд японы тал дургүйцсэн нь утгагүй зүйл гэж Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдлээ. Даваа гаригт ОХУ-ын ГХЯ-н дээр японы элчин сайдыг дуудсан байна. Түүнд, оросын дипломатууд энэ асуудлаарх Москвагийн байр суурийг маш сайн тайлбарлаж өгсөн байна.