Өнөөдрөөс эхлээд Орос улсад түүхий нефтийн экспортын гаалийн татвар 9%-иар нэмэгдэж, 1 тонн нь 290,6 доллар боллоо. Орос улсын ерөнхий сайд В.Путин зохих тогтоолд гарын үсэг зурсан байна. Оросын сангийн яамнаас мэдээлснээр 2010 оны 9-р сарын 15-наас, 10-р сарын 14-ны хооронд баррель нефтийн үнэ 80 орчим доллар байлаа. Үүнээс үүдэн экспортын гаалийн татварыг нэмэгдүүлсэн байна.