Дэлхийн онгон байгалын сангийн дээд шагналыг Алс дорнодын хулгайн анчидтай тэмцэх “Леопард” бүлгийн удирдагч Анатолий Белов хүртлээ. Өнөөдөр  Виндзорын цайзанд тэрээр Их Британын хатан хааны нөхөр, хан хүү Филиппын гараас шагналаа авах юм байна. Приморын хязгаарын Оросын хөдөө аж ахуйн хяналтын газрын шалгагчаар олон жил ажилсан Белов 2002 онд хулгайн анчдтай тэмцэх бүлэг байгуулсан юм. Тэдний бүлгийн ажилтнууд жил бүр хэдэн зуун хулгайн анчдыг барьсны хүчинд амарын барын тоо толгой өссөн нэмэгдэж байна. Сүүлийн 40 жилийн  дотор энэ шагналыг хүртэж байгаа гурав дахь орос хүн нь Белов боллоо.