Москвагийн түшмэдүүд өнөөдөр ажлын өдрөө нэг цагын өмнө буюу 8 цагт эхэллээ. Энэ бол замд үүсэж байгаа бөглрөөтэй тэмцэх нэг арга бөгөөд Москва хотын шинэ дарга Сергей Собянины үзэж байгаагаар өндөр ачаалалын үед гол замуудын бөглөрөөг чөлөөлөхөд тус болно. Хотын даргын энэ заалт одоохондоо зөвлөх маягтай байгаа бөгөөд нэг долоо хоногийн дараа заавал биелүүлэх үүрэг болно.