Бага оврын онгоцнуудын нислэгийн талаарх Орос улсын агаарын орон зайг ашиглах шинэ хууль өнөөдөр хүчин төгөлдөр боллоо. Энэ хуулийг олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын стандартаар боловсруулсан юм. А, С, G гэж гурван ангилалд хуваагдах тус улсын агаарын орон зайн ангилал, шинэ бүтцийг тогтооход энэ хууль тус болно. Нислэгийн аюулгүй байдлын хангалтыг одоо онгоцны багын дарга хариуцах болно.