Орос улсын онгоц сонирхогчид энэ мөчийг 10 жил хүлээсэн билээ. Бага оврын онгоцонд зориулсан агаарын хөдөлгөөний шинэ дүрэм 11-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болж байна.  Агаарын орон зайг ашиглах мэдэгдэл өгөх дүрэм үйлчилж эхэллээ. Урьд нь нислэг үйлдэхээс гурав хоногийн өмнө мэдэгдэл огох естой байсан бол одоо зөвхөн нисэх тухайгаа л мэдэгдэхэд хангалтай. Харин алсын болон дунд зайны нислэгийн дүрэм өөрчлөгдөөгүй бөгөөд урьдын адил нислэгийн зөвшөөрөл авах естой. Жижиг онгоцны нисэгчид очих газар болон ойролцоогоор буух хугацаагаа мэдээлэх естой. Учир нь ямар нэгэн осол гарсан тохиолдолд эрэх, аврах багынхан түүнийг олоход тус болох үүднээс үүнийг шаардаж байна. Тэрээр оорийнхоо бүсэд нисэж байгаа тохиолдолд энэ диспетчерийн хэрэг түүнд байхгүй. Учир нь 11-р сарын 1-ээс эхлээдагаарын орон зайг «альфа», «чарли», «гольф» гэсэн гуран ангилалд хувааж байгаа юм. Энэ ангилал бүрт өөрийнх нь өдрийг зааж өгсөн байгаа. Жишээ нь, бага авиацийнх нь «гольф» ангилал бөгөөд өндөр нь 3000 метр юм. Маш өндөр зай бол том онгоцнуудын ангилал бөгөөд зөвхөн диспетчерийн тусламжтайгаар нислэг үйлдэх естой. Нисэх буудлын ойролцоо газраас бусад газар хурдыг хязгаарлаагүй байна. Манай эх орон асар удам учир нисэх, буух талбайд хувьд сана зовох юм алгаа гэж Агаарын тээврийн холбооны агентлагын удирдагч Александр Нерадько үзэж байна: «Орос усад иргэний агаарын тээврийн буудал гэхэд  л 320 байна. Дээр нь хамтын ашиглалтын болон нэгтгэлийн, албан байгууллагын, улсын, туршилтын, нисдэг тэргэний буудаллууд маш олон бий. Тийм учраас нисэх, буух талбай  бүгдэд нь хүрэлцээтэй.  Нийтийн хэрэгцээний бага авиацийн хувьд гэвэл онгоц болон нисдэг тэрэгний эзэд том онгоцны буудалд байрлах хэрэг гарвал байрлах нөхцөл, нислэгийн хувиарийн талаар буудлын диспечтчертай тохиролцох хэрэгтэй болоно. Агаарын том болон бага өврийн онгоцнууд нэгэн зэрэг нислэг үйлдэнэ гэдэг тийм ч амаражил биш гэж тэр ярила. Бага оврын онгоц нь нисэгчидэд нислэгийн маршруутыг бүрэн харуулсан маршрут өгөх болно. Энэ маршрут нь Орос улсад бүртгэгдсэн нисэгчидэд цаасан дээр хүртээмжтэй байх болно. Харин энэ маршрут Москвагийн тэнгэрээр нисэх маршрут бахгүй, учир нь энд зөвхөн онц байдлын тэрэгнүүд ниснэ. Бас хаалтай болон аюултай бүсүүд хэвээрэй байх болно. Хэрвээ нисэгчид энэ хилийг зөрчих юм бол эрүүгийн болон захиргааны арга хэмжээ авна. Эрхийг өргөжүүлнэ гэдэг дандаа хариуцлагыг нэмэгдүүлдэг, ийм учраас «агаарын» зөрчилд үзүүлэх ялыг улам хатуу болгосон гэж Тээврийн яам мэдээллээ. Хувийн нисэх онгоцны эздэд энэ нь тэгж байгаад жирийн л зүйл болох естой гэж Александр Нерадько үзэж байна: «Орос улсад агаарын тээврийн цоо штнэ техник, нисэх онгоц, нисдэг тэргийг худалдаж авч болно. Хэсэгхэн хугацаа өнгөрсний дара Орос улсад, Европ, АНУ, Канад улсууд шиг бага авиации бүх нийтийн хэрэгцээ болно гэдэгт би найдаж бана гэж тэр хэллээ». Өнөөдөр Орос улсад 2000 гаруй хувий нисэх онгоц байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мэдээж хэрэг энэ тоо улам өсч байна, бага оврын онгоцныханд их ирээдүй байна. Хууль дүрмийг хялбаршуулсан нь өнөөдөр цаг үеээ олсон асуудал боллоо.