ОХУ-ын    үзэсгэлэнгийн    хорооны шалгаруулалтын   комисси  сэдвийг  шилдэг загвараар  тод томруун   үзүүлсэн төрөлөөр үзэсгэлэнгийн,  4 мянган  хавтгай дөрвөлжин метраас их талбай бухий, хамгийн  том  асаруудын нэг-  оросын  асарыг   шагнажээ. «Ирээдүйн хот»  гэдэг  үзэсгэлэнгийн  ерөнхий  сэдэвт зориулсан,  оросын  асарт  7,5 сая  гаруй хүн, хагас жилд  зочилсан  нь маш том амжилт» гэж  Шанхай дахь Оросын клубын  дэд ерөнхийлөгч Альберт  Крисской  «ОДХ» радиод: «Оросын асар нэлээд хэдэн  зүйлийг нарийн    нийлүүлэн зохицуулсан  юм.  1-рт  түүний  чимэглэл үзэсгэлэнтэй сайхан   байсан.  Зохиолч Николай Носовын  «Нарлаг хотхон»  үлгэрээр  сэдэвчилсэн   чимэглэсэн энэ асар дахь   олон сайхан  цэцэг,  барилга  үзэгчдийн  нэн ялангуяа хүүхдийн сонирхолыг маш  их татлаа.  Чухал ач холбогдолтой  өөр  зүйлийн тухайд  гэвэл… Энэ  нь  ОУ-хятадуудын онцгой сонирхолыг   зүй есоор татаж чадлаа» гэж ярив. Хятадын олон  иргэд  Шинэ Орос   улсыг,  Калиниградаас эхлээд Камчатка  хүртэл  оросын бүс нутаг хотуудтай танилцахыг   хүсч,  оросын асарт орхын тулд хэдэн цагаар  дучаарладаг байсан.  Манай   асар   хү ндэт зочидын сонирхолыг ч бас татсан юм. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНХАУ-ын  дарга Ху Зиньтао нар, хоер улсын албан есны төлөөлөгчид  оросын үзмэрүүдтэй мөн танилцсан билээ.  Орос улс  тусгай асарыг  сүүлийн 20 жилд анх удаа барьж байгуулсан  учир зохион  бүтээгчдийн сэтгэл  их догдолж  байсан.  Улмаар   тэдний  үзэл  баримтлалыг  үзэсгэлэнгийн шалгаруулах комисс маш  өндөр  үнэллээ. Одоо  өөр асуудал  зохион бүтээгчдийн сэтгэлийг түгшээж  байна.  Энэ нь  «Оросын асарыг худалдах уу,   эсвэл  буулган, оросод буцааж  авч ирэх уу,  эсвэл  хятадын талд үнэ төлбөргүйгээр шилжүүлж  өгө х уу?»  гэсэн  асуудал юм. Альберт Крисской цаашин  ярихдаа: «Манай асарыг  худалдаж  авах  талуудтай     ойрын хугацаанд шургуу хэлэлцээ хийнэ. Оросын асар  ЭКСПО үзэсгэлэнгийн дараа  үлдэх асаруулын тоонд  орно гэдэгт  зохион бутээгчид  найдаж байна. «Сонирхон зочилсон  үзэгчдийн тоог  харгалзан,  зарим асаруудыг хэвээр  үлдээнэ»  гэж  хятадын тал  урьд нь  мэдэгдсэн.   Гэхдээ   үзэсгэлэн өндөрлөсний дараа   асаруудыг   задлан буулгах зриулалтаар  барьсан билээ.  Иймээс  манай асарыг  Шанхайд   хэдэн  арван жилээр байлгахад зориулан  бариагүй  учир түүнийг  буцааж буулгахад  харамсахгүй» гэж  Альберт Крисский  тэмдэглэв. Үзэсгэлэн өндөрлөж, ажил  дуусч, түүний  гол үр дүн хожим тодорхой болно.   Манай асарыг мөнгөн медалиар шагнаснаас гадна,  оросын саналуудыг  ЭКСПО-2010  уүэсгэлэнгийн  төгсгөлийн баримт бичиг-Шанхайн  тунхаглалд  оруулсан нь   бас чухал үр дүн юм.   Тухайлбал энэ нь  хот, байгалийн   суйрэлийгухтлчмоөн  ажиглан, сэрэмжлэн сэргийлэх  нэгдсэн систем  байгуулахын тулд  ОХУ- ын хүчин чармайлтыг   нэгтгэх  санал юм.    Даяршилийн нөхцөл, байдалд хотуудыг  хөгжүүлэхдээ  түүх, соелын төв  уламжлалыг хадгалан хамгаалах  тухай Оросын   саналыг   бас харгалзан  үзэх учир  ирээдүйн хотуудыг  хөгжүүлэх   ажлыг  өндөр технологиудтай  зохицуулж, экологид анхаарал халамж  тавин байгуулах нь дамжиггүй.