Европ, Ази, Америкийн тэргүүлэх эрдэмтэд, бизнесменүүд оролцож байгаа нано технологийн “Руснанотех-2010”олон улсын 3-р форум Москвад өнөөдөр нээгдэж байна. 11-р сарын 1-3-ны хооронд явагдах форумын хүрээнд инновацийн бүтээгдхүүний уламжлалт үзэсгэлэн ажиллана. Энэ үзэсгэлэнд дэлхийн 13 орон болон Орос улсын 350 компани өөрсдийн төслөө үзүүлэх болно гэж улсын нано технологийн РОСНАНО нэгдэл ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна. Нано аж үйлдвэрийг хөгжүүлэх, инновацийг арилжааны чиглэлд оруулах, нано технологийн салбар дахь дэлхийн бүтээлүүдийн нөөц чадавхийг үзүүлэх нь энэ үзэсгэлэнгийн үндсэн зорилго билээ.