Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев ажлын айлчлалаар Курилд ирлээ. Алс Дорнодын энэ нутагт ирсэн тус улсын анхны удирдагч нь тэр боллоо. Кунашир арлын хэд хэдэн үйлдвэрийн газар болон баригдаж байгаа объектуудыг үзснийхээ дараа ерөнхийлөгч, Курилийн арлууд дээр, Оросын төвийн нутгаас дутахааргүй амьдралын нөхцлийг бий болгож болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Курилийн арлуудад Медведев очсонтой холбогдуулж Япон улс эсэргүүцэл илэрхийллээ. Токио дахиад л маргаантай нутгийн асуудлаа дэвшүүллээ. Оросын ерөнхийлөгч тийшээгээ очсон явдал “японы ард түмний сэтгэлийн эмзэглүүлж” байна гэж Японы ГХЯ-ийн яамны сайд Сэйдзи Маэхары мэдэгджээ. Тус улсын ерөнхийлөгч өөрийнхөө нутаг дэвсгэрээр ажлын айлчлал хийж байгааг өөр улс шүүмжилж байгаа нь утга учиргүй зүйл гэж Кремль үзэж байна. Өмнөд Курилын арлууд нь Дэлхийн 2-р дайны дүнгээр ЗХУ-ын бүрэлдхүүнд орсон бөгөөд Орос улс тус улсын залгамжлагч болсон юм. Энэ арлууд нь Орос улсын нутаг дэвсгэр бөгөөд олон улсын хууль эрхийн актуудаар баталгаажуулагдсан билээ.