Москва хотын шинэ дарга  Сергей Собянины Ялалтын хаалганы дэргэдэх  талбайд 10 р сарын 31 нд цуглаан хийх зөвшөөрөл олгосон нь сөрөг хүчнийг хуваагдахад хүргэв. Бий болсон санал зөрөлдөөн нь Үндсэн хуулиийн хүрээнд боловч Москва хотын хоёр газар цуглаан боллоо.  Уламжлал ёсоор уг арга хэмжээг зохион байгуулагчид нь Москвагийн Хельсинкийн группын тэргүүн Людмила Алексеева, “Другой России “/ Өөр Орос орон/ хөдөлгөөний  удирдагч Эдуард Лимонов болон “Левый фронт”/ Зүүн фронт/ тэргүүн Константин Косякин нар юм. нь Хотын  шинэ даргатай цуглаан зохион байгуулахаар Алексеева ярьж тохиролцсон нь сүүлийн хоёрт таалагдаагүй юм байна.