Орос улсын Ерөнхий сайд Владимир Путин  Тула мужид  авто машины осолд орсон Агаарын десантны цэргийн захирагч  Владимир Шамановыг   цэргийн эмнэлэгт эргэлээ. Цэргийн тусгай ажиллагааны бэтгэл ажлыг шалгахаар  Тула  дивиз рүү явах замд  түүний сууж явсан машиныг МАЗ маркийн ачааны машин мөргөжээ.  Шаманов болон түүний хамт явсан 2 офицер эмнэлэгт хүргэгдэж, харин жолооч нь нас барсан юм.  МАЗ машины жолооч тажикстаны иргэнд замын дүрэм зөрчсөнд буруутгагдаж байна. Түүнд 15 жил шоронд суух ял оноож магадгүй байна. Шаманов бол Орос улсын хамгийн нэртэй генералуудын нэг. Тэрээр 1999 онд Дагестанд алан хядагчдын эсрэг цэргийн ажиллагааг удирдаж байсан. Түүний байгуулсан гавъяаг үнэлж Орос улсын баатар цолоор шагнасан байна.