Орос улсын  ерөнхийлөгч Дмитрий Медведев   Орос улс,   Вьетнамын  төрийн тэргүүнүүд хоёр улсын хөрөнгө оруулалтын хэлхээ холбооог хөгжүүлэхэд  хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэй гэж  үзэж байна. Энэ тухай Ханойд болсон хоёр орны ажил хэргийн хүмүүсийн уулзалт дээр тэр мэдэгджээ. Эдгээр холбоог хөгжүүлэхэд сайхан үндэс суурь тавигдсан байгаа . Орос улсын Внешторгбанк Вьетнамын хөрөнгө оруулалт хөгжлийн Банктай хамтарч хөрөнгө орууллатын сан байгуулсан. Түүний өртөг нь 500 сая ам.доллар.  Орос-вьетнамын худалдааны тооцоог рублиэр хийх болсон нь шинжээчдйин үзэж байгаагаар санхүүгийн эрсдэлийг бууруулах юм байна.Дмитрий Медведевын Вьетнам улсад хийж байгаа анхны албан ёсны айлчлал нь хоер орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хэд  хэдэн баримт бичигт гарын үсэг зурснаараа онцлог юм.  Жишээ нь Вьетнамын анхны атомын цахилгаан станц барих хэлэлцээр байна.  Үүнд Орос улсын ерөнхийлөгч их ач холбогдол өгч байна. Хэрвээ бид төслийнхөө бүрэн  хүчин чадлыг ашиглаж чадах юм бол энэ  нь Вьетнамын эрчим хүчний зах зээлийн талаас илүү хувь гэсэн үг юм. Энэ нь Вьетнам улсыг орчин үеийн тусгаар улсынх нь хувьд янз бүрийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахад чухал гэж үзэж  байна. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев” Орос- Вьетнамын харилцаа нь  улс-төр, эдийн засаг, шинжлэх ухаан , соёл урлагийн болон  хүмүүнлэгийн  салбарт хамтын ажиллагааны хэлбэрүүдийг агуулж байна” гэв. Үүний тухай БНВУ-ын удирдллагуудтай  хийсэн уулзалт дээр ярилцлаа. Эдгээр  үгийг  бодит  болгохын тулд тодорхой алхамуудыг хийх хэрэгтэй. Жишээ нь, Орос –Вьетьнамын технологийн их суургуулийг байгуулах.  Вьетнамын талаас гарсан энэ саналыг Оросын ерөнхийлөгч дэмжсэн юм.  Орос улс Вьетнамд мянга мянган өндөр боловсролтой   боловсон хүчин бэлтгэсэн. Тэд өнөөдөр Вьетнамын эдийн засаг, шинжлэх ухаан болон соелын салбарт асар их үүрэг гүйцэтгэж банйа.  Тэдний хувьд Орос орон ямар чухал, дотно болохыг Орос улсын ерөнхийлөгч вьетнамын  Орост сургууль төгсөгчдийн уулзалт дээрээс мэдэж авсан явдал юм.  Эдгээр сэтгэгдэл нь Оросын ерөнхийлөгчийн  улсад амжилттай хийсэн  айлчлалын сайхан дурсамж болон үлдэнэ.