Дэлхийн улс орон эрчим  хүчний салбарт хамтын ажиллагааны  шинэ системыг боловсруулах ёстой. Ийм дүгнэлтийг Москвад болсон  Олон улсын эрчим хүчний долоо хоногт оролцогчид хийжээ. Дэлхийн зах зээл дээр эрчимхүчний түүхий эд болон эрчимхүчний борлуулалт өсч байна, тэгэхлээр эрчим хүчний хамтын ажиллагааны  шинэ зарчмуудыг боловсруулах шаардлагатай боллоо.  Тэр тусмаа одоо дэлхийн эдийн засгийн хөгжилд эерэг хөдөлгөөн ажиглагдах болж  үүнээс үүдээд эрчим хүчний  үнэ аажмаар өсч байна.  Нүүрсустөрөгчийн эрчим хүч нь хэдэн арван  жил тэргүүлэх үүргийг гүйцэтгэнэ гэдэг бол өнөөдөр ойлгомжтой боллоо.  Ингэхдээ  тоо, чанарын харьцааны хувьд байгалийн тусгайлан хөргөсөн хийн үүрэг өсч байна. Шинжээчдийн үзэж байгаагаар бол  XXI зууны дунд үеээс тэр хэрэглээний зөвхөн талаас доош  хувийг эзлэх болно. Эрчим хүчний тулгамдсан асуудлуудын чухлыг тооцохдоо Орос улс эрчим хүчний салбарт  нээлттэй мэргэн бодлого үргэлжлүүлэн явуулах болно гэж орлогч сайд Анатолий Яновский чуулган дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.  Энэ нь харилцан итгэлцэл, үйлдвэрлэгч болон  хэрэглэгчдийн сонирхлын тэнцвэртэй  тооцоон дээр үндэслэнэ. Түүнчлэн транзит эрчимхүчнийнөөц гүйцэтгэдэг орнууд. Олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны гол хэлбэрүүдийн нэг эрчимхүчний харилцан яриаг Орос улсын бусад оронтой болон бүс нутгийн нэгдлүүдтэй, олон улсын байгууллагуудтай харьцхад хандуулна. Тэдгээр нь харилцан ойлголцоход,  бат бэхийг  хангахад болон ирээдүйг хархад чиглэгдэж байна. Орос улс харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд солонгосын компаниудыг Газпромын Дорнын-хий хөтөлбөрийн хүрээнд  Алс-Дорнодод хэрэгжих төсөлд  оролцохыг урьжээ.  Энд хийн олборлолтын хэд  хэдэн том төвүүдийг Дорнод Сибирь болон  Алс Дорнодод байгуулах тухай яригдаж байна.  Үүнтэй холбогдуулан Орос улсын нефть-хийн төслүүд дээр   Азийн  хэд хэдэн том компаниуд оролцож  байна. Гэхдээ энэ хүрээг тэлж болох бөгөөд тэр тусмаа экспорт  эрчим хүчний тээгч нь Дорно зүгт өсөх хандлагатай  байна. Эрчим хүчний яриа хэлцэл Европын Холбоотой өрнөж байна. Урьдчилсан сануулах механизм бий болснооро нь эрчимхүч нийлүүлэлтийн риск арилах боломжтой юм. Энэ бүгд Орос улс эрчимхүчний  хамтын ажиллагааг янз бүрийн чиглэлд хөгжүүлэх сонирхолтой байгааг батлаж байна гэж Орос улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Андрей Денисов тэмдэглэв.Орос улс  2006 онд , “ их наймыг” даргалж  байх үедээ  Дэлхийн эрчимхүчний  аюулгүй байдлыг хангах зарчмын тухай Тунхаглалыг  санаачилж , энэ зарчмуудыг амьдрал дээр дагаж мөрдөхийг чармайж байна.  Энэ зарчмуудыг хөгжүүлэхэд Орос улсын ерөнхийлөгч  бүхий Дмитрий Медведев 2009 онд олон улсын хэмжээний баримт бичиг гаргахыг санаачилсан юм. Уг  баримт бичиг нь дэлхийн орнуудын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны бүхий л талыг хамрах ёстой юм.  Москвад зохиогдсон эрчим хүчний долоо хоногийн хүрээнд  атомын эрчим хүчний төслийг хэлэлцүүлэгт онцгой ач холбогдол өгч байлаа. ОХУ нь Олон улсын  атомын энергийн агентлагтай /МАГАТЭ/ цөмийн аюулгүй байдлыг хангах асуудлаар хамтарч ажиллахад бэлэн  байна. Энэ тухай Орос улсын ерөнхий сайд Владимир Путин МАГАТЭ- гийн ерөнхий захирал Юкия Аманотай уулзахдаа ийнхүү мэдэгдсэн. “Атомын салбарыг өргөн дэлгэр хөгжүүлэхэд  сонголтоо хийсэн   орнуудаас  нэг ч  улс өмнө гаргаж байсан шийдвэрээсээ буцаагүй байна- гэж Эрчим хүчний стратегийн институтын захирал Виталий Бушуев тэмдэглэв. Европ тивд бол  атомын эрчим хүч сэргэнэ. Одооноос Швед, Герман зэрэг орнуудад атомын цахилгаан станцын хугацааг сунгах тухай яриа гарлаа. Энэ бол зайлшгүй үе шат, өөр хувилбар үгүй . Ямарч нар, салхины сэнсээр  өсөн нэмэгдэж байгаа Европын эрчим хүчний хэрэгцээг хангах боломж үгүй юм. Францад атомын станц бий, Германыхыг  сэргээж байгаа. Энэ нь Европын хэрэглэгчдийн хэрэгцээг хангахад хангалттай юм. Олон улсын эрчим хүчний долоо хоногийн хүрээнд явагдсан хэлэлцүүлгээр дэлхийн нөөц, борлуулалтын зах зээлийн өрсөлдөөний  үед улс орнууд хамтдаа ажиллаж, дэлхийн туршлагыг тооцох нь зүйтэй юм. Бас нэгэн чухал асуудал бол эрчим хүчний салбарын  шинэчлэлийн асуудал болон  эрчимхүчний томоохон компаниудад  шинэтгэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм.