Орос, Азербайжан, Армени улсын  гурван  ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Астраханьд Уулын Карабахын асуудлыг дахин хэлэлцлээ. Ийм бүрэлдэхүүнээр гурван  улсын ерөнхийлөгч  зөвхөн нэг  жилийн дотор  гурав дахь  удаагаа уулзаж байгаа юм. Тэдний анх уулзсан үеээс хойш Дмитрий Медведев Ильхан Алиев,  Серж Саргсян нартай бүр долоо дахь удаагаа хэлэлцээрийн ширээний ард сууж байна. Тэдний хувьд ийм бүрэлдэхүүнтэй уулзалт  хэвшмэл болж иржээ. Дараагийн уулзалт болоход тун бага хугацаа үлдэлээ. 12-р сарын 1-2 Астанад Уулын Карабахын асуудалд зориулсан дээд хэмжээний уулзалт болно.Астраханьд болсон гурван улсын ерөнхийлөгчийн уулзалтын дараа  олон асуудлыг итгэлтэйгээр  ярьж  болохоор болов. Астраханьд болсон хэлэлцээрийн дараа Орос улсын тэргүүн  ийнхүү дүгнэж ярив.Талуудын гаргасан хамтарсан мэдэгдэл нь  хүмүүнлэгийн утга агуулагатай, гэхдээ Уулын Карабахын асуудал Армени, Азербайжаны хувьд чухал бөгөөд энэ хоёр орны харилцааны хувьд хүнд гэдгийг тооцох нь чухал. Итгэлцлийн үйл хэргийг бэхжүүлэх үүднээс тусгайлан гаргасан  Тунхаглалын үзэл санааг  хойш тавилгүйгээр хэрэгжүүлж олзлогдсон хүмүүсийг солилцох, нас барагчдын цогцсыг буцааж авах явдал юм. Талууд шууд  дайтаж, биенийхээ эсрэг зогсохыг хэдийнэ больсон , гэхдээ тулгамдсан асуудлууд бий, буудалцаж байна, хүмүүс амь үрэгдсээр л.. Ямар нэг цагт нөхцөл байдлыг бодитоор харж,  бие биерүү гээ алхам ойртох хэрэгтэй байна.Үнэхээр өнөөдөр Азербайжан, Армени улс хоорондоо  ил дайтаагүй байгаа, 20 жилийн өмнө энд дайн болж  байсан.  1988 онд Уулын Карабахын Автономит муж улс, хүн амын   ихэнх хувь нь армян үндэстэн, Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаа зарлалаа. Баку Уулын Карабахын  тусгаарлагдахыг  эсэргүүцэж, Ереван цэргээ бэлдэж байлаа. Дайн гурван жилийн дараа 1994  онд хоёр талын зөвшилцөөнийн дүнд  дайтахыг зогсоосон юм. Гэхдээ одоо болтол Автономит болсон нь үгүй. Азербайжан нь  долоон дүүргээ эзлэгдсэн гэж үздэг аж. Астранханьд эхлүүлсэн “бие биенээ  угтах”   хөдөлгөөнийг Азербайжан, Армени улсын удирдагчид Астанад үргэлжлүүлж болох юм.  Харин одоо Дмитрий Медведевын хүчин чармайлт нь  маргаантай талуудын  хооронд итгэлцлийн харилцаа бий болгоход чиглэгдэж байгаа юм. Орос улсын тэргүүн Азербайжан, Армени улстай шаардлагатай эрчимтэй,  нягт  харилцаагаа  хадгалж ирсэн. “Орос улсын хүлээсэн үүрэг амжилттай явагдаж байна,”-гэж  хуучин зөвлөлийн орнуудын нийгэм- улстөрийн судлалын төвийн тэргүүн Алексей Власов боддог аж. Ереванд ч тэр, Бакуд ч тэр Орос улсыг Армени, Азербайжаны дунд найдвартай холбогчийн  үүрэг гүйцэтгэж  байна гэж үздэг аж. Энэ хоёрт зуучлахдаа Москва бол  шудрага, ил тод  байсан нь хэн бүхэн ойлгомжтой. Манай зарим нэг  Барууны түншүүд шиг  Орос улс ашиг олз хайдаггүй.  Орос улс Баку, Ереван хоёрыг танхимаас гадуур хор найруулж, “булингартай уснаас загас барина”гэхгүй. Астанад болох дэд хэмжээний уулзалт шинжээчийн үзэж буйгаар  тэнд ямар нэгэн чухал баримт бичигт гарын үсэг зурахгүй ч “нэг алхам ч хойш үгүй “ зарчмаар явна. Бид хүмүүнлэгийн салбарт нилээд хол явсан харин одоо нутаг дэвсгэр болон хүч хэрэглэхгүй байхын асуудлуудаар нилээд үр дүн гаргасан. Эдгээр сэдэв нь ОХУ-ын Уулын Карабахын асуудлыг зохицуулахад нэг цөм болж байна.    Астраханий уулзалтын дүнгээр Астанад болох шинэ хэлэлцээрт Азербайжан, Армени хоёр хямралыг арилгах шинэ нийтлэг зарчмуудыг боловсруулахаар тохиролцжээ. Олон улсын байгууллагын Азербайжан, Арменитай хийсэн ярилцлагад эхний ээлжинд зэвсэг хэрэглэхгүй байх төлөвлөгөө чухал , - гэж дахь Олон улсын Европын ауюлгүй байдлын  Минск дахь  Уулын Карабахын  мөргөлдөөнийг зохицуулах удирдах газрын хамтран удирдагч асан  Владимир Казимиров ярьлаа.Би бол Астанагаас өмнө нийтлэг зарчмуудаа зөвшилцөөд бүх хүчээ галыг зогсоохыг урьдал болгоно  гэнэ. Энэ нь  цэргийн ажиллагааг сэргээх боломжийг хааж байгаа хэрэг. Ингэхгүйгээр хэлэлцээрийн үйл явц  хөндүүр хэвээр, тогтворгүй байх болно. Яагаад гэвэл  хүндрэл хэзээ ч гарч магад, жишээ нь, хил дээр гарсан маргаан.Астанад Европын аюулгүй байдлын хамтран удирдагчаар Дмитрий Медведев, Барак Обама, Николя Саркози нар Азербайжан, Армени улсад “замын карт” санал болгоно.   Алексей Власовын ярьснаар дээд хэмжээний уузалт дээр 2011 онд нэгэн жижиг гүүр баригдах нь ойлгомжтой.  Нийтлэг дүрэм, тунхаглал нь тодорхой шийдвэрүүдээр солигдох ёстой болно” Одоохондоо Баку, Ереван хоёрын хооронд нэг л жижигхэн “гүүр” байна- тэр нь Орос улсын идэвхи зүтгэлээр баригджээ.