Орос улсын хар тамхиийг  хянах алба саяхан болсон  орос-америкийн хар тамхины эсрэг зохион явуулсан ажиллагаанд  Афганистаны эрх баригчид ойлгомжгүй хандаж байна гэж үзэв. Энэ тухай РИА -Новости  агентлаг их сурвалжаасаа мэдээлжээ. Афганы эрх баригчид нь энэ утхай мэдээлэлтэй, тэндхийн ангиуд үүнд оролцсон тухай их сурвалж сануулжээ. Баасан гаригт Орос улсын хар тамхийг хянах албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдэхдээ, Орос, Америкийн тусгай албаныхан анх удаа Афганистанд хамтарсан ажиллагаа явуулж хар тамхины дөрвөн лабораторийг устгаж, хар тамхины наймаа эрхэлдэг этгээдүүдэд ойролцоогоор нэг тэрбум  долларын хохирол үзүүлллээ-гэв.  Тэрээр цааш  нэмэж  хэлэхдээ энэ ажиллагаа нь Афганистаны Дотод хэргийн яамны дэмжлэгтэйгээр явагдсан. Таширамд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай түүнтэй  зөвшилцөж явуулах ёстой байсан орос-америкийн хамтарсан ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.