Байгалийн үзэсгэлэнт газар “Кымгансан” /Эрдэнэсийн уул/  жуулчны баазын бүсэд бямба гаригт 1950-1953 онд солонгосын дайны уршгаар хуваагдсан гэр бүлийнхний ээлжит уулзалт боллоо. Энэ тухай ЦТАК мэдээллийн агентлаг онцлохдоо уг уулзалт нь хойд Солонгосын санаачилгаар зохиогдсон гэв. БНАСАУ –ын иргэд төрөл төрөгсөддөө их удирдагч Ким Чен Ирийн удирдлага дор хийгдэж байгаа солонгосын социализмын системын  гайхалтай давуу талуудын талаар ярьжээ. Энэ удаагийн уулзалтад Өмнөд Солонгосоос  430 иргэн ирсэний  ихэнх нь хижээл насны хүмүүс  бөгөөд   Кымгансанд   гурав хононо.  Дараа нь тийшээ Өмнөд Солонгосын  хооёр дахь групп ирэх аж. БНАСАУ—ын тэргүүлэх хэвлэл “Нодон синмун” энэ үйл явдлын тухай тайлбартаа солонгос хоорондын ярианы нэг чухал асуудал бол “ үндэстэнтний хувь заяатай холбоотой бүх тулгамдсан асуудлуулыг өөрсдийн хүчээр шийдвэрлэхэд  оршино”гэсэн байна. Ингэхдээ  уг хэвлэлд  “Хойд Өмнөдийн хэлхээ холбоог үндэсний нэгдэл болон нэгдэхтэй чиглүүлэх нь зүйтэй юм “гэсэн байна.