Орос улс Вьетнам улсын хоорондын харилцаа стратегийн түншлэлийн чанартай. Энэ тухай Вьетнам улсын ерөнхийлөгч Нгуен Минь Чиет өнөөдөр Орос улсын тэргүүн Дмитрий Медведевтэй хоёр улсын хооронд байгуулсан хэд хэдэн баримт бичигт гарын үсэг  зурсны дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. “ Орос Вьетнам хоёр улсыг    олон жилийн найрсаг,  найдвартай харилцаа холбодог”, гэж   Нгуен Минь Чиет тэмдэглэв.  Тэрээр цааш хэлэхдээ  “бидний харилцаа стратегийн түншлэлийн чанартай байна” гэв. “Вьетнам улс нь Орос улстай бүхий л салбарт харилцаагаа хөгжүүлэхийг хүсч байна” гэж  БНВУ-ын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлов. “Сүүлийн үед дээд хэмжээний нилээд хэдэн айлчлал хийж, олон чухал баримт бичигт гарын үсэг зурлаа-“гэж тэр хэлэв. Гэхдээ одоогийн бидэнд байгаа чадавхи  хоёрталын хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэхэд боломжтой юм. Орос улс дэлхийн,  бүс нутгийн тогтвортой байдлыг бий болгоход их хувь нэмэр оруулж чадна “ гэж тэр дүгнэв.