Орос улс Вьетнамын Засгийн газар вьетнамын анхны атомын цахилгаан станц барих тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ханойд болсон уг баримт бичигт гарын үсэг зурах ёслолд  хоёр улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Нгуен Минь Чиета нар байлцав. Дээд хэмжээнд болсон хэлэлцээрийн үеээр нийт 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.  Тэдгээрийн дунд цэрэг-техник, гаалийн болон оюуны өмчийн эрхийг харилцан хамгаалах  хамтын ажиллагааны хэлэлцээр орж байна.  Хууль зүйн яам болон холбооны яамны хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зурлаа. Ханойд албан ёсны айлчлал  хийж байгаа Дмитрий Медведев өнөөдөр энд хийсэн мэдэгдэлдээ Орос улс Вьетнам улсын бүхий л салбарыг хөгжүүлэхэд туслах  болно гэв. Нгуен Минь Чиет мэдэгдэхдээ Вьетнам улс Орос улсын Гаалийн Холбоо, Беларусь болон Казахстантай  чөлөөт бүсийн худалдаа зохион байгуулах боломжийг судлаж  байна гэв.