Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр Орос улс  Этиоп, Конго улстай нэг эгнээнд тавигдсаныг Орос улсын Олон нийтийн танхим «Хил хязгааргүй сэтгүүлчдээс» тайлбар өгөхийг «эелдэгээр» хүсчээ. Мэдээлэл болон  чөлөөт  үг хэлэх асуудал хариуцсан Олон нийтийн танхимын Зөвлөл  танхимын тэргүүн Павел Гусевын санаачилгаар цугларч хуралдаан явууллаа. Тэр 28 жил Оросын хамгийн олон уншигчтай сонины нэг , Зөвлөлтийн үеээс хэвлэлийн эрх чөлөөгөөр нэрд гарч байсан «Московский комсомолец» сониныг  уриаалж ирсэн. «Хил хязгааргүй сэтгүүлчид” Орос улсыг хэвлэлийн  эрх чөлөөгөөр дэлхийд 140 дэхь байранд тавьсныг хараад Гусев сэтгүүлч, ерөнхий редакторын хувьд өөрийгөө доромжлогдсонд үзжээ. Энэ ч бас ноднин жилийг бодоход яах вэ, арай дээр. Хамгийн муу нь гэвэл өнгөрсөн жил бүр 153 –р байранд орж байжээ.  Гусев энэ байдлаас болж, Орос улсын хэвлэлийн эрх чөлөөг Конго, Гамби улстай нэг түвшинд үнэлнэ гэдэг бол зүгээр л зөнөглөл юм гэжээ. Мэдээж хэрэг бидэнд ч тэр бүр таалагдахгуй зүйл гардаг. Бид орон  нутгийн  хэвлэлийг, тэдгээр хэвлэлүүдийг өөрийхөө эрх ашигт   нийцүүлэн ашиглах тэр бүтцийн удирдлагуудыг  шүүмжилдэг.  Гэхдээ энэ нь Орос улсын нийт хэвлэл Конго улсын хэвлэлийн түвшинд байна гэсэн үг огтхон ч биш юм. Энэ бол зүгээр тэнэглэл, оросын сэтгүүлчдийг доромжлож байна гэж бодож байна. Ийм учраас бид захидал бичихээр шийдсэн юм гэв.  Олон нийтийн танхим чөлөөт үгийн Зөвлөлийн бүх гишүүдийн  оролцоотойгоор  Гусев «эелдэгээр» бүр энэ        үгийг дахин «эелдэгээр» гэж онцлон уг санал асуулгыг хэрэхэн явуулдаг тухай тайлбар өгөхийг хүссэн.  Ямар шалгуураар, хэнийг асуулгад  оролцуулдаг тухай? Жишээ нь, Гусевыг ерөнхий редактораар ажиллаж   байх хугацаанд нэг ч удаа түүнийг саналыг авч байсангүй гэнэ.  Түүнээс гадна «Московский комсомолец» сонины ерөнхий редакторын хувьд тэр өөрийн мэргэжил нэгт  гурван зуун сэтгүүлчдийн дунд санал асуулга явуулжээ. Гэтэл тэднээс  ямарч  «Хил хязгааргүй сэтгүүлчид» гэх нь бүү хэл,   хэн ч,  хэзээ ч , юу ч асууж байгаагүй байна.  Өөр ямар нэгэн байгууллагаас ч тэр, Орос улсад дандаа «муу» дүн  тавьдаг өнөөх «Фридом Хаус» аас  ч  тэр.  Тийшээ Олон нийтийн танхимын гишүүд өнөөх  «эелдэг» захидлаа бас  илгээжээ. Орос улсад хэвлэлийн эрх чөлөөтэй  холбоотой ямар нэгэн шийдвэрлэх асуудал байхгуй гэдэгт хэн ч итгэхгүй. Ийм асуудал бүх орнуудад байдаг, тэгээд Оросд ч бас байдаг, энэ бол баримт. Гэхдээ барууны санхүүжилттэй олон улсын байгууллагуудын атгаг санаа ч байж болох  талтай гэж Орос  улсын хамгийн их хэмжээгээр  хэвлэгддэг  сонин «Комсомольская  правда» сонины ерөнхий редактор Владимир Сунгоркин үзэж байна. Бипний эсрэг тийм атгаг санаа байдаг гэдэгт би итгэнэ. Түүний шалтгаан  нь хаана байна вэ? Магадгүй «хүйтэн дайнд» байгаа байх. Одоо болтол  биднийг урьдын  адил «үлбэгэрээр»  бодож,   олон орон биднийг  тоталитар дэглэмтэй аюултай оронд боддог.  Түүнээс гадна гэдэг  үүнийг бол  АНУ, Англи зэрэг оронд ингэж бодох нь илүү ашигтай. Бид дэлхийн өрсөлдөөний нөхцөл дунд оршидог. Орос улсыг Конго улсын хэвлэлийн эрх чөлөтэй нэг түвшинд тавина гэдэг бол туйлын замбараагүй явдал мөн.  Манай орныг ийм маягаар харуулж болохгуй, яагаад гэвэл манайд хамгийн олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Тэднийг улсаас хянадаггүй юм.  Энэ бол дөрвөн зуун мянган ширхэг гардаг «Московский комсомолец»,  «Эхо Москвы», «Новая газета»  болон  хамгийн олон уншигчтай «Комсомольская правда» байна. Бид бүгдээрээ маш олон шүүмжтэй нийтлэлүүд хэвлэдэг.  Манай хэвлэлийн олон талыг бусад орнуудтай жишэж нэг хэмжээнд аваачна гэдэг болж бүтэхгүй асуудал гэв. Олон нийтийн танхимын дээрх захидлууд мэдээж  хэрэг олон улсын эрхийг хамгаалах аль нэгэн  байгууллагыг гомдоохыг зориогүй.  Тэдгээр захидлуудаа дүгнэлт хийхдээ бодитой , хариу өгөх дөө «эелдэг»  үгээр өгөхийг урьж байна. Энэ бол эхлэл.