Оросын бүс нутгийн нэг  Курилын арлуудаар Орос улсын ерөнхийлөгчийн явахыг гадаадын орнуудтай хэлэлцэх нь учир утгагуй асуудал юм гэж Кремлээс мэдэгдлээ.  Дмитрий Медведевын Курилын арлуудад очихоор шийдсэнийг Японы  тал сөргөөр хүлээн авсан  тухай Кремлээс хийсэн мэдэгдэлд Москва өндөр албан тушаалтнаа өөрийн нутаг дэвсгэр дээр аялахад хэн нэгэнтэй зөвлөлдөх бодолгүй байна гэжээ. Урьд өмнө нь хэзээ ч Зөвлөлтийн, Оросын  улсын тэргүүн Курилын арлууд дээр очиж байсангүй. 9-р сарын сүүлчээр Хятад улсад айлчлал хийснийхээ дараа шууд тийшээ явах гэж байлаа. Энэ тухай Токио мэдсэн даруйдаа урьд өмнө хийж байгаагүй хурц мэдэгдэл хийж эхэлсэн. Японы Гадаад явдлын яамны  сайд Сейдзи Мазхарагийн мэдэгдэлд Орос улсын тэргүүн ийм сэдлээсээ татгалзах нь зүйтэй, яагаад гэвэл энэ нь хоёр улсын харилцааг сүрхий гэмтээж болох юм гэжээ. Түүний хэлсэнээр хэрвээ Оросын ерөнхийлөгч аялалаа хийх л  юм бол энэ нь хоёр орны нутаг дэвсгэрийн асуудлаарх хэлэлцээрт муугаар нөлөөлөх болно. Имйд японы тал энэ асуудалд  шийдвэртэй хариу өгөх болно гэв. Тэр үед аялалыг хойшлуулсан юм. Гэхдээ цаг агаарын таагүй байдлаас болоод  тэр шүү дээ. Ингэхдээ Оросын Ерөнхийлөгч  мэдэгдэхдээ төлөвлөсөн зүйлээсээ татгалзахыг хүсээгүй, тиймээс ойрын ирээдүйд Курилын арлууд дээр  заавал очно. Яагаад гэвэл энэ нь манай орны хамгийн чухал бүс нутаг.  Москвагийн хариуг    ОХУ-ын Гадаад Явдлын яамны албан ёсны төлөөлөгч  Андрей Нестеренкогийн хэвлэлийн хурал дээр хийсэн мэдэгдлээс сонордуулъя. Андрей Нестеренко : Орос улсын ерөнхийлөгч өөрийн  нийт нутаг дэвсгэр дээр  аль чиглэлд явахаа бие даан  шийддэг. Тиймээс хөндлөнгийн ямарч зөвлөгөө энд таарахгуй, боломжгүй зүйл. Үүнтэй холбогдуулан  хэлэхэд дээр дурьдагдсан арлууд  бол ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх  арал   бөгөөд эдгээр нь олон улсын эрх зүйн талаасаа, Дэлхийн хоёрдугаар дайны эцэст, тухайлбал НҮБ-ын дүрмийн дагуу баталгаажсан газар юм. Нэгэн үе япончууд  Орос улсын  ийм сэдэвийг хэлэлцэхэд бэлэн байгаад  баярлаж, Курилын цуваа арлуудын дөрвөд нь статус олгох тухай үндсэндээ зөвшөөрч байсан. Яагаад гэвэл Зөвлөлт  Холбоот Улсын хувьд ийм сэдэв ерөөс огт байгаагүй хэрэг.  Итуруп, Кунашир, Шикотан болон Хабоман – эдгээр нь Зөвлөлтийн нутаг дэвсгэр. Тэгээд л  боллоо. Дэлхийн II  дайны  үр дүнгийн талаар    ЗСБНХУ хэнтэй ч “тоглож” байгаагүй.  Харин Орос улс япончуудыг нааштай хандаж энэ сэдвээр анх ярилцсан юм. Талууд эдийн засгаар хамтран ашиглах төсөл боловсруулж эхэлсэн.  Гэвч сүүлийн үед япончуудад  энэ нь  тэдэнд  таалагдахгүй болсон , түүгээр зогсохгүй  тэд зүгээр л Курилын арлуудыг л авчих санаатайгаа  илэрхийлэх болсон. Үүний дүнд хоёр талын улс-төрийн харилцаанд тодорхой хугацааггар завсарлага гарсан. Ингэхдээ Москва нэг бус удаа харилцаагаа сэргээхэд  хэзээд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Орос улс нь Дэлхийн II дайны дараа өвлөж ирсэн  энх тайвны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүч бололцоогоо дайчлан хэлэлцээрийг цаашид ч үргэлжлүүлнэ- гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн   тамгын газрын тэргүүн Сергей Нарышкин ярьлаа. Энэ асуудлыг  сүүлийн үед  бүдүүлэг өнгө аясаар  хэлэхийн зэрэгцээ   “Орос улс хууль бусаар эзлэн авсан арлууд “ гэж дээрх нэр бүхий дөрвөн  арлыг  хэлжээ. Япон улс нь бусад бүх хөрш орнуудтайгаа газар нутгийн маргаантай байдаг дэлхийн цорын ганц орон. Орос  улсаас гадна БНХАУ-тай  Дяоюйдао  буюу Токио Сенкаку гэдэг арлаар. Хойд, Өмнөд Солонгосуудтай Токто хэмээх хэсэг арлуудын асуудлаар маргадаг бөгөөд  Токиод  Такэсима гэж нэрлэдэг байна. Орос улсын төрийн тэргүүн Курилын арлууд дээр заавал очих болно.  Хууль эрх -зүйн  хүрээнд дэлхийн улс орнуудын хүлээн зөвшөөрсөнийг  бататгахаар зочилно,- гэж Алс-Дорнодын  ШУА –ийн орлогч захирал Сергей Лузянин үздэг байна. Энэ бол маш чухал. Ингэхдээ Москвад Токиогийн нутаг дэвсгэрийн асуудлыг  хурцатгаж байгаа нь уг  асуудлыг мухардалд оруулж магадгүй юм.