Засгийн газрын стратегийн төлөвлөгөөний дагуу  шинээр хориод дархан цаазат газар ба үндэсний нөөцийн  газрыг байгуулна. Өчигдөр засгийн газар төрийн тусгай хамгаалалттай газруудын стратегийн хөгжил дээр ажилсан юм. Үндэсний нөөц баялаг тай багагүй газар оросын өргөн уужим нутагт байгаа нь нууц бишээ. Байгаль хамгаалах бүс Оросын нутаг дэвсгэрийн 10 гаруй хувийг эзлэж байна. Халуун рашаан бүхий Камчаткийн хойг эсвэл рашаан булагтай Кавказыг дурдвал хангалттай биз. Тэдгээрийн тоо нэмэгдэж байна. Гэвч эдгээр газрыг  зохих ёсоор байлгаж, нийт  олонд бүрэн хүртээлтэй болгохгүй байна. Тусгай хамгаалалттай  газрыг суурьтай хөгжүүлэх цаг нь боллоо. Энэ нь экологийн төдийгүй оросын иргэдийн эрүүл мэндийн асуудал юм. Засгийн газар, экологийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, одоо дэлхийд өргөн дэлгэрсэн экологийн аялал жуулчлалын дэд бүтцийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд хөрөнгө оруулахад бэлэн байна. Үүний хамт дархан цаазтай газар, үндэсний нөөцийн газрын биологийн ба газрын гадаргын онцгой байдлыг хадгална. Экологийн аялал жуулчлал  эрүүл мэндэд тустай зугаалга болох төдийгүй онгоноороо байгаа бүс нутгуудын хөгжлийг урагшлуулах юм. Гэвч тийм чухал асуудлыг шийдвэрлэхийг оролдохынхоо өмнө  энэ хүрээний хууль тогтоомжийг хянан үзэх хэрэгтэй.  Энэ  зорилт  засгийн газар болон хууль тогтоох байгууллагуудад тулгарсан,асуудал юм. Байгалийн тусгай хамгаалалттай бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь экологийн хамгийн хатуу стандартад нийцүүлэн байгаль хамгаалал, аялалжуулаалыг хөгжүүлэх  эрх зүйн хэвийн үндэс бий болгох боломж олгоно.     Эдгээр асуудал  засгийн газрын анхаарлын төвд байгаа нь маш сайн гэж Дэлхийн онгон байгаль сангийн оросын салбарын байгаль хамгаалах бодлогыг хариуцсан захирал Евгений Шварц үзэж байна. Тэрбээр хэлэхдээ: «Хамгийн хурц асуудлаар идэвхтэй яриа хэлцээ хийж байна. Тусгай хамгаалалттай газрыг бүрэн хамгаалж, үндэсний нөөцийн газарт аялал жуулчлалыг ашигтай болгохын тулд эдгээр бүсийн тухай хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийг батлах нь зайлшгүй чухал юм. Тэгснээр холбооны тусгай хамгаалалттай газрыг булаан эзлэх ба хувийн барилга байшинг хууль бусаар барихаас сэрэмжилж болно гэв». Улс орныхоо байгалийн асар их нөөц, гариг дэлхийн экологийн тэнцвэрийг хэвээр хадгалахын төлөө хүн болгоны хариуцлага чухал. Ерөнхий сайд ч-байгаль, тухайлбал  Камчаткийн бор халим  буюу Франц-Иосифын цагаан баавгай зэрэг амьтанд хэрхэн хандаж байгаагаа харууллаа.  Сөнөх ирмэгт хүрсэн амарын барыг хэвээр хадаглах төслийг Владимр Путины санаачилгаар  хэрэгжүүлж эхлэсэн. Хамгийн гол нь хосгүй онгон байгаль алс хол төдийгүй  ойр хавьд оршиж  байгааг хүмүүст ухамсарлуулах хэрэгтэй. Байгаль- ариг гамтай хандлага болон их хэмжээний хөрөнгө  оруулалтыг биднээс шаардаж байна.