Олон улсын сансрын станц энэ өдрүүдэд сансарт хүний  тасралтгүй байх хугацаагаар рекорд тогтоогоод байна. Үүний өмнө Орос улсын “Мир” станц сансарт 3641 хоног буюу бараг 10 жил болсон юм.  Олон улсын сансрын  станц огторгуйн уудамд  урьдын хөлгөөс долоо хоног илүү аялж байна. 11 сарын 2 -нд сансрын нисгэгчид байнгын нислэгийнхээ  10 жилийн ойг тэмдэглэх гэж  байна. 2000 онд “Союз ТМ -39” хөлгөтэй  анхны олон улсын сансрын станцын  экспедици ирсэн юм.