Гүрж улсын хувийн “Жоржиан эйруэйс” компани орос улсын холбогдох албанаас Тбилис-Москвагийн хооронд тусгай нислэгийн зөвшөөрлийг 11-р сарын 1-нээс  30 хүртэл авсан байна. Энэ тухай өнөөдөр нислэгийн компанийн төлөөлөгч мэдээллээ. Урьдны зөвшөөрөл нь энэ сарын 31 нд дуусч байгаа аж. “Жоржиан эйруэйс” компаний төлөөлөгчид Тбилис-Москвагийн чиглэлд долоо хоногт 3 удаа Оросын нислэгийн “Сибирь” компанитай эрх тэгш үндсэн дээр ээлжлэн нислэг хийнэ.  2008 оны 8-р сард Өмнөд Осетид гарсан цэргийн сөргөлдөөнөөс болоод   хоёр орны хооронд шууд нислэг тасарсан байна.