Орос улсын дипломатууд Канадын эрх баригчдыг нийтийн  зөвшөөрөгдсөн шалгуураас хальж байна хэмээн буруушаав.Шалтаг нь оросын иргэдийн канадын виз  хүсэхэд  бөглөдөг шинэ анкет болжээ. Тухайлбал, оросын хуучин цэргийн албатнуудыг албаныхаа тухай ярь, цэргийн ангийнхаа дугаарыг хэл, халагдах  болсон тухай болон даргынхаа тухай ярихыг тэд шаарддаг байна. Орос улсын хуулиар бол эдгээр мэдээлэл нь улсын нууц бөгөөд хуулийн өмнө хариуцлага хүлээн 7 хүртэлх жилийн  ял сонсдог байна.