50 жилийн өмнө Солонгосын дайны үеээр төрөл төрөгсдөө алдсан 400 орчим Өмнөд Солонгосын иргэд БНАСАУ-ын хил давав. Хилийн хоёр талд амьдардаг солонгос иргэдийн төрөл төрөгсдийн уулзалт энэ жил анх удагаа боллоо. 1953 онд гарсан зэвсэгт мөргөлдөөн хоёр улсын эвлэрснээр дууссан бөгөөд БНАСАУ, Өмнөд Солонгос урьдын адил дайны байдалд байна.