Сүүлийн нэг жилд Хятадад төрсөн хамгийн бяцхан 30 гаруй мянган иргэдэд  “Олон улсын үзэсгэлэн “ буюу “Шибо” нэрийг өгчээ.  Энэ нэрийг эцэг, эх нар нь  Шанхайд болсон Олон улсын үзэсгэлэн “ЭКСПО-2010”  тохиолдуулан хүүхэддээ өгчээ. Хятадад хүүхдэд нэр өгөхдөө ямар нэгэн үйл явдлыг тохиолдуулан өгдөг уламжлалтай аж. 2008 онд төрсөн 100 мянган эмэгтэй, эрэгтэй хүүхдүүдэд “Аоюнь” буюу орчуулбал “Олимпиада” гэдэг нэрийг өгсөн байна. Хятадад хамгийни х дэлгэрсэн нэр бол Цзяньго-“ Улс байгуулагдсан” гэсэн утгатай нэр.  Энэ нэрийг 1949 онд төрсөн хүмүүст өгч байжээ. Тэр жил  БНХАУ байгуулагдсан юм. Шанхай дахь олон улсын үзэсгэлэн 5 –р сарын 1нд нээгдээд  хаагдахад хэдхэн хоног үлдээд байна. Энэ үзэсгэлэнд дэлхийн 200 орон, бүс нутаг, олон улсын байгууллагууд  болон дэлхийд нэртэй компаниуд оролцов.  Зөвхон үзэсгэлэнгийн сүүлийн өдөрт  энд 73 сая хүн ирсэн бөгөөд ,  тэдний 7,5 сая нь Орос улсын үзэсгэлэнг шимтэн үзсэн байна.