БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао  Япон улсын Ерөнхий сайд Наото Кантай японы Дяоюйдао / Сенкаку/ аралын    маргаантай асуудлаар уулзахаас татгалзав. Энэ тухай Баасан гаригт Ханойд  БНХАУ –ын  Гадаад Хэргийн яамны  сайдын туслах Ху Жэньъюэ мэдээлсэн байна. Тэрээр бий болоод байгаа нөхцөл байдалд японы тал хариуцлага хүлээнэ гэв. Вэнь Зябао Наото Кан  нар Ханойд болж байгаа Ази-Номхон орнуудын бүс нутгийн орнуудын тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеээр уулзахаар төлөвлөсөн байв.  Баасан гаригт тэнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар уулзав. Үүний өмнө  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны  хоёр арлын маргаантай асуудлууд нь америк-японы аюулгүй байдлын  тухай хэлэлцээрийн гол асуудал болно гэсэн мэдэгдлийг шүүмжилсэн мэдэгдлийг  БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч  Ма Жаосюй хийсэн.  Хятад японы хоорондын харилцаа хурцдаж байгаа  явдал нь  9- сард  японы тал дээрх  маргаантай районд  хятадын загасчдын онгоцыг саатуулснаас хойш эхэлсэн. Дараа нь БНХАУ –ын олон удаагийн дипломат  арга хэмжэний  дагуу  загасчдыг сууласан юм.