Олон улсын уран баяжуулах төвд Монгол улс  нэгдэн орох  асуудал Ангарскд шийдэгдэв

 

 

Ангарск байдаг Олон улсын уран баяжуулах  төвийн үндэслэн байгуулагчдын бүрэлдэхүүнд Монгол улс орсон тухай баасан гаригт Росатом  улсын корпорацийн Ерөнхий захирал  Сергей Кириенко “Аист “телевизд өгсөн ярицлагадаа мэдэгджээ.  “Энэ төсөлд Монгол улсын Засгийн Газар их сонирхолтой  байгаа. Ингэснээр 11-р сарын 1 гэхэд хоёр улсын  засгийн  газар хоорондын хэлэлцээрийн төсөл бэлэн болох юм “-гэж Улаанбаатарт хийж байгаа айлчлалынхаа үеээр мэдэгджээ.  Энэ хэлэлцээрийг байгуулах асуудлаар Сергей Кириенко Монгол Улдсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзажээ.  Хэлэлцээрт гарын үсэг зурсаны дараа Монголын тал Олон улсын уран баяжуулах төвийн үнэт цаасны тодорхой хувийг эзэмшиж, ураныг баяжуулахад явцад  тодорхой баталгаат  зөвшөөрөлтэй болно. Сергей Кириенко хэлэхдээ монголын удирдлагуудтай уулзахдаа геолог хайгуулын болон байгалийн уран  олборлох орос- монголын  хамтарсан компани  байгуулах бүхий л зарчмын нөхцлүүдийг тохиролцсон гэв.   Кириенкогийн үзэж байгаагаар орос улсын тал анх удаа хайгуулын ажлыг зөвхөн Монголд төдийгүй Оросын нутаг дэвсгэр дээр явуулж болох юм гэсэн саналыг тавьжээ.  “Росатомын “ ерөнхий захирал  цаашид энэ хамтарсан компанийн бүтээгдэхүүнийхээ  анхан шатны  боловсруулалтыг Монголд хийж,  дараа нь Ангарск руу баяжуулалт хийхээр ачих юм.   Үүний дараа бага баяжуулалттай  монголын уран олон улсын цөмийн түлшний зах зээлд нийлүүлэгдсэнээр Монгол улс бүрэн эрхт гишүүний эрх баталгаажна.   болж байгаа юм.