Далайд байрлалтай тив алгасах “Булава” пуужингийн туршилтын ажиллагаа  хоёр дахь удаагаа өнөөдөр   амжилттай болсон нь үүний өмнө гарч байсан гэмтлүүд  технологийн угсралттай холбоотой байсныг гэрчилж байна.  Энэ тухай мэдээллийн РИА-Новости агентлагт пуужингийн технологийн үйлдвэрлэлийн Төрийн зөвлөлөөс мэдээлжээ.  Үүний өмнө хөөргөсөн 14 “Булава”  пуужингийн тал  хувь нь амжилттайд тооцогджээ.  15 дахийг нь  12-р сард хөөргөхөөр төлөвлөж байна. “Булава “ нь ирээдүйд Орос улсын усан цэргийн цөмийн хүчний стратегийн үндэс суурь болно.  Пуужингийн иж бүрэн цогцолборыг  зэвсэгт хүчинд 2011 оны хоёр дугаар хагаст нийлүүлнэ гэж Интерфаксад Усан цэргийн флотын Ерөнхий штабаас мэдэгджээ.