Энэ тухай Европын Холбооны удирдагчид Брюссельд тохиролцлоо.  Харин Европын Холбооны  хуулинд -Лиссабоны хэлэлцээрт тодорхой өөрчлөлтийг оруулах юм. Евро зоны дээрх   өөрчлөлт нь Европын Холбооны  орнуудын макроэдийн засгийн шийдвэрүүдийг хянах ажлыг эрчимжүүлэхэд байна. Герман улс Европын Холбооны баримт бичгийн төсөлд хууль зөрчсөн аль нэгэн орныг санал өгөх боломжоос түр хугацаагаар түдгэлзүүлж байхыг  санал болгов. Ийм алхам хийхэд Европын Холбоог  дэлхийн эдийн засгийн  хямралд нэрвэгдсэн Грек улс нөлөөлжээ.  Энэ асуудлаар эцсийн шийдийг 12 р сард Европын Холбооны дээд хэмжээний уулзалт дээр шийдэх юм.