Энэ арга хэмжээ Орос улсад  жил бүр 10 – р сарын 30-нд тэмдэглэн өнгөрүүлдэг улс төрийн  хэлмэгсдийн өдрийн өмнө боллоо. Хүний эрхийг хамгаалагчид, улс төрч, соел урлагийн зүтгэлтнүүд болон  Москвагийн энгийн иргэд уг арга хэмжээний үеээр дамжуулан ээлжлэн сталины террорын үед будан алагдсан 3500 хүний нэрсийг нийтэд уншлаа. Оросын “Мемориал”  хүний эрхийг хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр 1935-1937 он Москвад 30 мянга гаруй хүн буудуулжээ.